{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-д ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨСӨЖ БУЙ НЬ ХӨӨСРӨЛ ҮҮ?

АНУ-д ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨСӨЖ БУЙ НЬ ХӨӨСРӨЛ ҮҮ?


Сүүлийн үед дэлхийн томоохон хотуудад орон сууцны үнэ эрчимтэй өссөний адил АНУ-д мөн орон сууцны үнэ өсөөд байгаа билээ. АНУ-ын орон сууцны үнийн өсөлтийг харвал (U.S. National Home Price index) 2020 оноос 2022 оны 6-р сарын хүртэлх хугацаанд 45% өссөн байна. Гэсэн хэдий ч АНУ-д орон сууцны үнэ ихээр буураагүй байгаа бөгөөд цаашид үнэ буурахгүй байх төлөвтэй байна.

Учир нь АНУ-ын ипотекийн зээл авах боломжийн индекс 2000 оны дунд үеийн санхүүгийн хямралаас хойших доод түвшиндээ байна. Энэ нь ипотекийн зээл авч буй иргэд хямралаас хойших зээлжих чадвар хамгийн өндөртэй иргэд болохыг илэрхийлж байгаа юм. Тийм учраас энэ нь 2000 оны эхэн үеийн орон сууцны хөөсрөлөөс ялгаатай байна. (Зээл авч буй иргэд санхүүгийн хувьд илүү боломжтой буюу бага өртэй, орон сууцны дийлэнх хувийг эзэмшдэг иргэд гэсэн үг юм.)

Инфляцыг хяналтдаа авахаар Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) бодлогын хүүг өсгөж байгаа нь иргэдийн 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн тогтмол хүүг 6% орчимд хүргээд байгаа боловч энэ нь орон сууцны нийлүүлэлтийг багасгаж үнэ буурахгүй байх бас нэг шалтгаан болж болохоор байна.

Тиймээс АНУ-д орон сууцны үнийн өсөлт зээлийн өндөр хүүгийн нөлөөгөөр удаашрах хэдий ч үнэ нь буурахгүй байх төлөвтэй байна.

Эх сурвалж: U.S. National Home Price Index, MCAI index

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ