{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНД ЭНЕРГИ ХК: 2018 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БОРЛУУЛАЛТ 24 ХУВИАР ӨСӨВ
Компанийн мэдээ

АНД ЭНЕРГИ ХК: 2018 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БОРЛУУЛАЛТ 24 ХУВИАР ӨСӨВ


Монголын Үнэт цаасны биржид бүртгэлтэй “Анд энерги” компанийн  борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн  үеэс 24 хувиар өссөн  байна. Тодруулбал, нийт 5.5 мянган ширхэг лед гэрэл, гэрэлтүүлгийг үйлдвэрлэж, 2.2 мянган ширхэг  бүтээгдэхүүн борлуулжээ. Тус компани I улиралд “Шарын гол”, “Улаанбаатар  төмөр зам” зэрэг томоохон компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ  хийсэн талаар мэдээллээ. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд  Монголын бусад томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар зорьж  байгаа талаар “Анд энерги” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.  Түүнчлэн тус компани зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод  дэлгүүрээ нээнэ гэдгээ мэдээллээ. Тус компанийн шинэ үйлдвэрийн барилга  барих ажил энэ сарын эцсээр эхлэх ажээ.

Хувьцааны арилжааг  харвал гуравдугаар сард нийт 39.4 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь  өмнөх сараас гурав дахин өндөр дүн болсон байна. Мөн хувьцааных нь ханш  50 төгрөгт хүрч он гарснаас хойших дээд цэгтээ хүрчээ. “Анд энерги”  компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 21-нд болох товтой  байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ