{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АМГТГ: 2018 ОНД 21 ААН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА

АМГТГ: 2018 ОНД 21 ААН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА


Related image2018 онд компаниуд нийт 77 уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулснаас 32 нь нүүрсээ экспортлох талаар тусгасан байна. Үүнээс 21 аж ахуйн нэгж нүүрс экспортолж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Өнгөрсөн онд экспортын төлөвлөгөөгөө уулын ажлын төлөвлөгөөнд тусгасан 20 компани байсан бөгөөд үүнээс 18 нь экспорт хийсэн байна. Энэ оны төлөвлөгөөнөөс харахад компаниуд Өмнөговь аймагт хамгийн олон буюу 17 нүүрсний талбайд үйл ажиллдагаагаа явуулж байгаа бол Дорноговь аймагт 13, Сүхбаатар аймагт 11 талбайгаас нүүрс экспортолж байна. Гол экспортлогчдоос дурдвал Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” Хөшөөтийн ордоос нүүрс гаргаж байгаа аж. Тус компани энэ онд нэг сая тонн баяжуулсан нүүрс гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эцэст 13 сая тонн нүүрс борлуулахаар зорьж байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 2018 онд дөрвөн сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн талаараа үйл ажиллагааны тайландаа дурджээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ