{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 8008 8704, 8000 3146
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ЧАНГАРАЛТ БА ЭКСПОРТЫН ИНФЛЯЦ

АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ЧАНГАРАЛТ БА ЭКСПОРТЫН ИНФЛЯЦ


Евро бүсийн 8-р сарын инфляцын түвшин 9.1% болж өссөнд эрчим хүч (energy) болон хоол хүнсний үнийн өсөлт гол нөлөөтэй байгаа билээ. Энэхүү инфляцын түвшний өсөлт нь эрэлт ихэссэнээс бус бага нийлүүлэлтээс үүдэлтэй байна.

Тодруулбал, эрчим хүчний (energy) үнэ өссөнд гол нийлүүлэгч орон болох ОХУ-ын экспорт буурсан нь гол нөлөөтэй. Учир нь ОХУ-ын төрийн өмчит Газпром "Nord Stream 1" хоолой Украин дах түрэмгийлэл эхэлснээс хойш Европ руу нийлүүлдэг байгалийн хийн экспортоо нийт боломжит хүчин чадлынхаа 20%-д хүргэж бууруулсан. Мөн 8-р сарын сүүлээр хоолойд засвар хийж байна хэмээн мэдэгдэж нийлүүлэлтээ түр хугацаанд зогсоосон юм. Ийнхүү эрчим хүчний нийлүүлэлт багасаж буй нь Европт инфляцын түвшин эрчимтэй өсөхөд гол нөлөөг үзүүлж байна. (Франц улс нийт байгалийн хийн нөөцийнхөө 90%, Герман улс 80%-ийг энэ өвөл хэрэглэх төлөвтэй байна.)

Эрчим хүчний нийлүүлэлтээс гадна инфляцын түвшин өсөхөд нөлөөлж буй өөр хүчин зүйл нь еврогийн ханшийн сулрал юм. Тодруулбал, "USD/EUR" 2022 оны эхэнд 0.8793 байсан бол 2022 оны 9 сарын 20-нд 0.9974 болж еврогийн ханш ам.долларын эсрэг 2022 онд 13.4% суларсан байна. Ийнхүү еврогийн ханш суларч буй нь гадаад худалдааны гол улс болох АНУ-аас Европт ирдэг импортын бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж инфляц өсөхөд мөн нөлөөлж байна. (Европын гадаад худалдааны гол түнш улс нь БНХАУ болон АНУ юм.)

Sources: Bloomberg, Eurostat


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Санал болгох мэдээ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮД

Хуваалцах
Бусад мэдээ