{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Amazon Австралийн дата төвийн дэд бүтцэд 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Amazon Австралийн дата төвийн дэд бүтцэд 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ


Amazon компани 2025-2029 оны хооронд Австралийн дата төвийн дэд бүтцийг өргөжүүлэх, ажиллуулах, засварлах зорилгоор 20 тэрбум австрали доллар (12.97 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулахаар болжээ. 

Энэ нь тус улсын хиймэл оюун ухааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамгийн том технологийн хөрөнгө оруулалт юм. Мөн Amazon компани Виктория болон Куинслэнд мужуудад гурван шинэ нарны цахилгаан станц байгуулах бөгөөд эдгээр нь 170 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе энэ хөрөнгө оруулалтыг "Австралийн эдийн засагт итгэх томоохон илэрхийлэл" хэмээн онцолжээ.

Дэлхийн томоохон технологийн компаниуд, тэр дундаа Microsoft, Google зэрэг компаниуд хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд дата төвийн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

Amazon-ийн 20 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт нь хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллын өсөлтийг дэмжиж, урт хугацаанд AMZN хувьцааны үнэ цэнийг тогтвортой өсгөх хүлээлт үүсгэж байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261


Бусад мэдээ