{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2018 ОНД МОНГОЛ УЛСАД 2 ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ГШХО ОРЖ ИРЖЭЭ

2018 ОНД МОНГОЛ УЛСАД 2 ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ГШХО ОРЖ ИРЖЭЭ


Image result for fdi2018 онд Монгол Улсад хоёр тэрбум орчим ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. Үүний 80 хувь нь уул уурхайн салбарт орсон хөрөнгө оруулалт байна.

Харин Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 хувь нь мега төсөлд чиглэж байгаа тухай мэдээлсэн юм. Цаашид Засгийн газраас хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү анхаарч байгаа гэж мэдээллээ. Мөн мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн худалдааны танхимын уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

“Оюу Толгой” зэрэг мега төслүүд Монголд орж ирснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх ч Засгийн газар хувийн бизнесүүдэд боломж олговол хөрөнгө оруулалт өснө гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байна. Мөн ойрын хугацаанд хөдөө аж ахуй, махны үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Харин хөрөнгө оруулалтын орчинд тулгардаг гол асуудал нь татвар, хууль эрх зүйн орчин, ил тод байдал гэдгийг дахин нэрлэж байсан юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ