{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2018 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХАД ШИНЭЭР ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖЭЭ

2018 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХАД ШИНЭЭР ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖЭЭ


Related image2018 он гарснаас хойш дотоодын хөрөнгийн зах зээл дээр зургаан шинэ бүтээгдэхүүн гарч, олон нийтээс 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Үүнд нийт 85 гаруй тэрбум төгрөгийн буюу нийлүүлэлтээс гурав дахин давсан захиалга ирсэн ажээ.

Мөн Монголын Үнэт Цаасны Биржийн 2018 оны 12 дугаар сарын 10 өдрийн 267 дахь арилжаагаар “Минж проперти” ХХК-ийн “Парк таун” бондын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлсэн. “Парк таун” бондын арилжааны тайлан мэдээг СЗХ-ны Бүртгэлийн журмын 4.4.11 болон 4.4.13-д заасны дагуу СЗХ-ны зөвшөөрлийн дараа олон нийтэд мэдэгдэх учраас одоогоор захиалгын хэмжээ тодорхойгүй байна.

2017 онд гарсан IPO-нуудын захиалга нийлүүлэлтээсээ дунджаар хоёр дахин давж байжээ. Энэ онд ч мөн анхдагч зах зээлийн захиалгын хэмжээ нийлүүлэлтээ давсаар байна. Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр захиалга нийлүүлэлтээсээ дунджаар гурав дахин илүү байгаа ажээ

Хөрөнгийн зах зээл дээр хамгийн олон шинэ бүтээгдэхүүн гарсан 2018 онд “ЛэндМН” компанийн анхдагч зах зээлийн захиалгын хэмжээ хамгийн өндөр байв. Тус компани олон нийтээс 2.5 тэрбум төгрөг, стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөгийг тус тус татан төвлөрүүлэхээр IPO гаргасан юм. Харин олон нийтээс ирүүлсэн захиалгын хэмжээ 41.5 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт олон нийтээс төвлөрүүлэх хэмжээнээс 16.6 дахин давсан үзүүлэлт болсон. Үүнээс гадна барилгын дулааны материал үйлдвэрлэдэг “Монгол базальт” компанийн анхдагч зах зээлийн хувьцааны захиалга 3.2 дахин давж, 20.4 тэрбум төгрөгт хүрч байжээ.

2019 онд IPO гаргах компаниудын тоо олон байгаагаас гадна давхар бүртгүүлэх сонирхолтой компаниуд ч байгааг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Мөн Монголын үнэт цаасны биржийн дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнүүд ирэх онд гарах хүлээлттэй байгааг тус биржээс мэдээлсэн юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ