{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" НЭЭГДЛЭЭ

"1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" НЭЭГДЛЭЭ


"Эрдэнэс-Таван толгой” ХК нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна "1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар  иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэдэд сонирхсон мэдээллээ авах боломжийг олгож байна.

"1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.


Эх сурвалж: MSE.mn


Бусад мэдээ