{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021.11.29

ХЭЛБЭЛЗЭЛ ИХТЭЙ ҮЕ


Баасан гарагийн зах зээлийн уналтын дараа хувьцаа худалдаж авах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргахдаа хөрөнгө оруулагчид террорист халдлагад зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлж байсан тухайг эргэн санаж байна. Тухайлбал, 9/11 халдлагаас хойших террорист халдлага бүрийн эрсдэлтэй хөрөнгөнд үзүүлсэн сөрөг нөлөө буурсаар иржээ.

Харин энэ удаа вакцинжуулалтын хэмжээ болон вирусийн шинэ хувилбарын онцлогт таарсан вакцины хөгжүүлэлт хурдсахын хэрээр коронавирусын зах зээлд үзүүлэх нөлөө буурна гэж шинжээчид үзэж байна. Модерна компани гэхэд оны эхээр Омикрон хувилбарын эсрэг вакциныг бэлэн байлгах боломжтой гэж мэдэгдсэн нь үүний томоохон жишээ болж байна. Мэдээж энэ нь эрсдэлтэй хөрөнгүүдийн үнэлгээ бага байгаа, цаашлаад зах зээл уналтаас ангид байна гэсэн үг биш ч дэлхий нийт Ковидтой дасан зохицохын хэрээр зах зээлийн уналтын эрсдэл ашигт ажиллагаа, инфляц, хүүгийн түвшин, мөнгөний урсгал зэргээс илүү өндөр хамааралтай байх магадлалтай байна. 

Гэсэн хэдий ч, Баасан гарагийн уналтаас үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгүүдээ жилийн эцэс хүртэл их хэмжээгээр зарах хандлагатай байна. Нэмээд 12-р сарын зах зээлийн хөрвөх чадварын сул байдлыг авч үзэхэд, ойрын хугацаанд зах зээлийн хэлбэлзэл нэмэгдсэн хэвээр байх хандлагатай байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ