{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Image result for зоос гоёл“Зоос Гоёл” ХК-ийн 2017 оны 4 сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох тухай шийдвэр гаргасныг үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон Санхүүгийн зохицуулах хороо "Зоос Гоёл" ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хассан. 

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авах шаардах эрх үүссэн өдөр: 2018.08.29-ний өдөр

Хувьцааг эргүүлэн худалдан авах үнэ:  289,440 төгрөг 

Жич: СЗХ-ны 2015 оны 366 тоот тогтоолын дагуу нэгтгэгдсэн 1 бүхэл хувьцаа (1 бүхэл = 366 тоот тогтоолоос өмнөх 288 ширхэг хувьцаа) 

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авах эцсийн өдөр:   2018.10.15-ны өдөр

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигчид "Зоос Гоёл" ХК-ийн Өөрчлөн байгуулах комисс эсхүл "Би Ди Сек ҮЦК" ХК-д хандана уу. Шаардах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой заавар журам, бусад мэдээллийг компаниас болон компанийн цахим хуудаснаас авах боломжтой.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 


Бусад мэдээ