{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХЭЛЦЛИЙН ДҮН 5 ЖИЛИЙН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ, 86.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ХЭМЖИГДЭЖ БАЙНА

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ХЭЛЦЛИЙН ДҮН 5 ЖИЛИЙН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ, 86.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ХЭМЖИГДЭЖ БАЙНА


Image result for уул уурхай2018 он гарснаас хойш олон улсын хэмжээнд уул уурхайн салбарт 1,349 хэлцэл хийгдсэн байна. Эдгээрийн нийт үнэлгээ нь 86.3 тэрбум ам.доллар болсон нь 2017 оныхтой харьцуулахад 60 хувиар өссөн дүн болжээ. Мөн сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. БНХАУ-ын супер мөчлөгийн үед буюу металлын эрэлт огцом өсч байх онуудад уул уурхайн салбарын нэгдэн нийлэх хэлцлийн дүн 100 тэрбум давж байсан. Тухайлбал 2012 онд 149 тэрбум болж оргил цэгтээ хүрч байжээ. Харин 2015 онд зэс, алт, төмрийн хүдэр гэсэн гол түүхий эдийн ханш олон жилийн доод түвшинд хүрэхэд уул уурхайн компаниуд шинэ бизнес худалдан авна гэхээс илүү зардлаа танаж, ногдол ашгаа тараахад анхаарч эхэлсэн. Тухайн үед хэлцлийн дүн 50 тэрбум хүрч буурсан байна.

“Barrick Gold” компани “Randgold Resources”-той 5.4 тэрбум ам.долларын гэрээ хийсэн нь 2018 оны уул уурхайн салбарын хамгийн өндөр дүнтэй нэгдэн нийлэх хэлцэлт тооцогдож байна


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ