{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021.10.18

ӨГӨӨЖИЙН МУРУЙН НАЛАЛТ БУУРАВ


Бондын зах зээл дээр төв банкуудын авч буй арга хэмжээнүүд эдийн засгийн сэргэлтийг зогсоох хүлээлт үүсгэж эхэллээ. АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй хавтгайрах төлөвтэй болсон буюу Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) хүүг нэмэгдүүлэх үйл явц нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх дохио өгч байна. 

Шинжээчид 30 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж болон 5 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн зөрүү сүүлийн 17 сарын доод хэмжээндээ хүрч, 2018 оны 6-р сараас хойших өгөөжийн зөрүүний өсөлтийн хагас нь үгүй болоод байгааг онцолж байна. ХНС-аас зах зээлийн хүлээлтээс илүү хурдтай хүүгийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсонтой холбоотой 6-р сараас хойш өгөөжийн муруй хавтгайрч байгаа ба одоогоор тус ЗГҮЦ-ны өгөөжийн зөрүү 1% болоод байна. Ихэнх шинжээчид өгөөжийн зөрүүг 0%-руу тэмүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Хөрөнгө оруулагчид инфляцын хэмжээг ХНС-ын хүлээлтээс илүү урт хугацаанд үргэлжлэх болно гэж үзэж байгаа ба энэ нь ХНС-аас хүүгийн хэмжээг илүү хурдан нэмэгдүүлэхэд хүргэж, улмаар эдийн засгийн идэвхийг хумихаар байгаа юм. Мөнгөний захын арилжаачид ирэх оны 12-р сар гэхэд эсвэл түүнээс ч өмнө хүүгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр арилжаанд оролцож байна. Өгөөжийн муруй хавтгайрах нь бондын арилжаачид "taper tantrum"-аас илүүтэйгээр эдийн засгийн уналтын талаар санаа зовж эхэлснийг харуулж байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ