{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ТҮМЭН ШУВУУТ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

"ТҮМЭН ШУВУУТ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Ж.Болд үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Бүгд найрамдах Болгар улсын “Dion Engineering” Ltd –ийн бүрэн автомат, иж бүрэн, Европ стандарт хангасан тоног төхөөрөмжийг угсарч шингэн өндөгний үйлдвэрийг ашиглалтанд оруулав. 
  • Нийт 33.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны эхний хагас жилийн үзүүлэлтээс 2 сая ширхгээр буюу 6 хувиар өссөн байна.
  • 11.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.0 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.1 төгрөг ногдох ашигтай ажилласан байна.
  • СХД-ийн 21-р хороо, Их булаг дахь шувууны шинэ аж ахуй нь анхны 40,000 дэгдээхийгээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 
  • Увс аймагт усалгаатай тариалангийн талбайд 864  га-д улаан буудай, 392 га -д царгас, 216 га-д овъёос тариалав.
  • Сангасны органик бордооны үйлдвэрийг ашиглалтанд оруулж зөвхөн сангас болон модны үртсээр хийсэн 100 хувь органик бордоог зах зээлд нийлүүлж эхэллээ.

"Түмэн шувуут" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ