{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
СЗХ-ООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАРИМ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАЖЭЭ

СЗХ-ООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАРИМ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАЖЭЭ


Image result for санхүүгийн зохицуулах хорооҮнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд 94 тоот тогтоол баталж, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30.0 сая төгрөг, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая төгрөг, дилер хийх бол 200.0 сая төгрөг, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон. Тогтоолыг 2017 оны 1-р сарын 01-нээс мөрдөж эхэлсэн боловч зарим нэр бүхий үнэт цаасны компани одоог хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, Хорооноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байна. Иймд Хороо шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлд оролцох оролцоог хязгаарласаар байхад цаашид Хорооноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хязгаарлалтад хамаарсан компаниас үнэт цаасны андеррайтер, брокер, дилерийн үйлчилгээ авах нь эрсдэлтэй болохыг хөрөнгө оруулагч иргэн, бизнесийн байгууллага, аж ахуй нэгжүүд анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанийхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар нягтлах, хязгаарлалттай холбоотой мэдээллээр Хороо болон бусад албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөж байна.


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Бусад мэдээ