{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
СЗХ-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2018 ОНЫ 9-Р САРЫН 12-НЫ ӨДӨР БОЛЛОО

СЗХ-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2018 ОНЫ 9-Р САРЫН 12-НЫ ӨДӨР БОЛЛОО


Image result for сзхСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцлээ.

Тодруулбал тус хорооны 2018-2021 оны стратеги, төлөвлөгөөг баталсан байна.

Мөн хуралдаанаар “МИК ОССК” ХХК-ийн орон сууцны хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах бүрдээ хуулийн дагуу үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компани /ТЗК/-уудын дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар бонд гаргагч багц үнэт цаас гаргах болгондоо ТЗК байгуулахаар заасан байдаг бөгөөд “МИК ОССК” ХХК өнөөдрийн байдлаар 16 багц үнэт цаас гаргаад байна.

“МИК Актив Нэг ТЗК”- “МИК Актив Арван зургаа ТЗК” ХХК-уудын дүрэмд “Мөнгөн хөрөнгийг зөвхөн Засгийн газрын болон төв банкны богино хугацаатай үнэт цаас худалдан авах, шалгуур хангасан банканд хадгаламжийг байршуулах” гэж заасныг “МИК ОССК” ХХК-ийн ТУЗ-өөс “Мөнгөн хөрөнгийг Засгийн газрын болон төв банк, хуулийн этгээдийн үнэт цаас худалдан авах, худалдах, шалгуур хангасан банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах” гэж өөрчилсөн байна. Ингэснээр зээлдэгч нар сар бүрийн эргэн төлөлтөөсөө илүү төлөлт хийх үед ТЗК-уудын транс дансанд байршиж буй мөнгөн хөрөнгийг Засгийн газрын болон төв банкныхаас гадна хуулийн этгээдийн үнэт цаасанд байршуулах боломж нэмэгдэж байгаа юм.

Хорооны хуралдаанд Хяналт шалгалт, зохицуулалтын газар /ХШЗГ/-аас “Зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох тухай” 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ. Тус тогтоолоор, үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд доод тал нь 30.0 сая төгрөг, брокерийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 100.0 сая төгрөг, дилерийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 200.0 сая төгрөг, андеррайтерын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 1.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар заасан. Өнөөдрийн байдлаар 54 үнэт цаасны компани /ҮЦК/ зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаагаас 25 нь буюу 46.2 хувь нь дээрх хэмжээг хангахгүй байна. Иймд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ хангахгүй байгаа компаниудад хууль, журмын дагуу холбогдогдох арга хэмжээ авах шаардлагатай байгааг ХШЗГ-аас танилцуулав.


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Бусад мэдээ