{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“PETRO MATAD” КОМПАНИ 40 МЯНГА 557 ШИРХЭГ ЭНГИЙН ХУВЬЦАА ГАРГАНА

“PETRO MATAD” КОМПАНИ 40 МЯНГА 557 ШИРХЭГ ЭНГИЙН ХУВЬЦАА ГАРГАНА


Related imageЛондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани 40 мянга 557 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 0.01 ам.доллараар үнэлэн гаргахаар болсноо зарлалаа. Энэ нь тус компанийн урт хугацааны хувьцааны урамшууллын хөтөлбөрийн нэг хэсэг юм байна. Хувьцааны арилжааг эцсийн байдлаар 11 дүгээр сарын нэгэнд баталгаажуулах юм байна. Ингэснээр “Petro Matad” компани 662 сая ширхэг энгийн хувьцаатай болно гэсэн үг юм. Баасан гарагийн арилжаагаар Лондоны Хөрөнгийн биржид “Petro Matad”-ийн хувьцааны ханш 2.9 хувиар буурсан байна. “Petro Matad”-ийн хувьд Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутагт байрлах газрын тосны IV блокт хайгуулын өрөмдлөг хийж байгаа юм. Нийт 2200 метрийн цооног өрөмдөх ажлыг 12 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх төлөвтэй байгаа талаар тус компани өмнө нь мэдээлж байв.

Үүнээс гадна Дорнод аймгийн нутагт байрлах газрын тосны XX блокт 2020 он хүртэл хүчин төгөлдөр байх бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ