{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.10 - 2022.01.14
2022.01.17

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.10 - 2022.01.14



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.95%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
3.64%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.91%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.03%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.95%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
-3.52%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.64%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
10.54%
9
MMC' 2024
USD
9.25%
20.34%
10
Mongol 2027
USD
3.50%
4.81%
11
Mongol 2031
USD
4.45%
5.26%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрсөн долоо хоногт дахин уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 0.88 хувь, S&P 500 индекс 0.30 хувь, Nasdaq Composite индекс 0.28 хувь, S&P MidCap 400 индекс 0.38 хувь, Russel 2000 индекс 0.38 хувиар тус тус буурсан байна. Хөрөнгө оруулагчид богино хугацаанд мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байгаатай холбоотой богино хугацаат ЗГҮЦ-ны ханш буурч, өгөөж өсөлттэй байсан бол зах зээлийн эрсдэлийн хүлээлт нэмэгдэж буйтай холбоотой урт хугацааны ЗГҮЦ-ны ханш өсөж, өгөөж бууран 10 жилийн хугацаатай АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Баасан гарагийн байдлаар 1.74% болсон байна.
  2. .................................

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) зах зээлийн хүлээлтээс илүү хурдтайгаар мөнгөний бодлогыг чангатгах дохио өгсөнтэй холбоотой Европын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Европын зах зээлийн бүхэлд нь хамрах STOXX Europe 600 индекс 1.00 хувь, Францын CAC 40 индекс 1.06 хувь, Германы Xetra DAX индекс 0.40 хувь, Италийн FTSE MIB индекс 0.27 хувиар тус тус бууралтай байсан бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.77 хувиар өссөн байна.
  2. АНУ-н бондын өгөөжтэй илүү хамааралтай арилжаалагддаг Европын холбооны эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэгч улсуудын бондын өгөөж бага зэрэг буурсан үзүүлэлттэй өнгөрсөн долоо хоногт хаагдлаа. Их Британи улсын 2021 оны 11-р сарын эдийн засгийн өсөлт 0.9 хувь гарсан нь хүлээгдэж байснаас (0.4 хувь) сайн гарсан хэдий ч  тус улсын бондын өгөөжийн муруйд нөлөөлөл бага үзүүллээ. Мөн 2020 онд 4.56 хувиар агшиж байсан Евро бүсийн Топ эдийн засаг ХБНГ улсын эдийн засгийн өсөлт 2021 онд 2.7 хувиар тэлсэн хэдий ч уг үзүүлэлт Ковидын өмнөх үеэс бага хэвээр байлаа
  3. Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Голланд улс хөл хориогоо сулруулсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Нэн шаардалатай бус гэгдэх үсчин, Фитнесс төв зэрэг байгууллагууд тодорхой үйлчлүүлэгчийн хязгаарлалттай нээгдэх боломжтой болсон байна. Түүнчлэн Их Британи, Швейцарь, Норвеги улсууд Ковид-19 өвчилсөн иргэдийн тусгаарлалтын хугацааг бууруулсан нь эдгээр улсууд цар тахалыг “Эндимек” гэж үзэх болсон тухай мэдээллүүд гарлаа. Мөн Франц улс Их Британи улсаас ирэх иргэдийг тусгаарлах хугацааг бууруулсан, Испани улс тусгаарлалын хугацааг бууруулсан зэрэг нааштай алхамууд хийж эхлээд байна. Харин ХБНГ бар ресторануудад тавьсан хязгаарлалтуудыг үргэлжүүлэхээ мэдэгдсэн бол Итали улс 50 ба түүнээс дээш настай,Грек улс 60 ба түүнээс настай иргэд вакцин хийлгээгүй нөхцөлд торгууль төлөх зохицуулалт хийгээд байна. 

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрөгч долоо хоногт Япон улсын хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.24 хувь, TOPIX индекс 0.90 хувиар тус тус бууралттай байлаа. Энэхүү бууралтад АНУ-ын ХНС-аас мөнгөний бодлогыг чангатгах хүлээлт болон Токио хотноо коронавирусын халдварын дараагийн давлагаа эхэлж байгаа нь нөлөөлжээ. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15% болж нэмэгдсэн бол иений ам.доллартай харьцах ханш 113.8 болж чангарсан байна.
  2. Япон улсын Ерөнхий сайд тус улсад зорчин ирэх оршин суугч бус иргэдийн хөдөлгөөнийг дахин хойшлуулж буйгаа мэдэгдлээ. Уг хугацаа 2022 оны 2 дугаар сарын сүүл хүртэл сунгагдсан ба энэ хугацаанд тус улс цаг хожиж "Ковид-19"-н дараагийн давалгаанд бэлдэж байна. Уг зохицуулалт нь “ Их-7”-д багтах улсуудаас хамгийн хатуу арга хэмжээ ба нийт коронавирусын тохиолдол бусад 6 том гүрнүүдтэй харьцуулахад бага төдийгүй өмнөх вирусын давалгаанаас бага хохирол амсаж байна. 
  3. Тус улсын төвбанкнаас сар бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн тайлангаас харахад Арлын улсын бүх бүс нутгуудын эдийн засгийн идэвхжил нэмэгдэж гарсан байна. Энэхүү нааштай үр дүнд үйлчилгээний салбар илүүтэй эерэгээр нөлөөлсөн байна. Уг үзүүлэлтийг баталж  Ройтерс Танкан индексээр Япон улсын 1-р сарын үйлчилгээний салбарын хүлээлт өссөн бол үйлвэрлэлийн индекс буурсан нь түүхий эд материалын үнэ өссөнтэй холбоотой байсан. Тухайлбал үйлдвэрлэлийн материалын үнэ нэг жилийн өмнөхөөс өнгөрөгч 12-р сард 8.5 хувь өссөн байна.  

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр дахин санхүүжилтийн асуудлууд үүсээд байгаатай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.6 хувь, CSI 300 индекс 2.0 хувиар тус тус буурсан байна. БНХАУ-ын томоохон банкууд үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд санхүүжилт олгохоо зогсоогоод байгаа ба үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан захиалгын эрэлт байхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн компаниуд зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж эхлээд байна.
  2. Урд хөршийн хэрэглээний, үйлвэрлэлийн үний индекс болон банкуудын шинээр олгосон зээлийн хэмжээ өнгөрөгч оны 12-р сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин худалдааны ашиг 676.4 тэрбум ам.долларт хүрсэн нь уг үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн үеэс хойш буюу 1950 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Буурч буй инфляцийн түвшин цаашид тус улсын төвбанк бодлогын хүү болон банкуудын мөрдөх заавал байлгах нөөцийг буурууж эдийн засгаа дэмжих нөхцөл байдлыг үүсгээд байна. БНХАУ-н төвбанкнаас авч хэрэгжүүлж буй аливаа үйлдэл АНУ-н төвбанкнаас дийлэнхи тохиолдолд эсрэг байдаг билээ. 
  3. Тус улсын Засгийн газрын бондын өгөөж өнгөрөгч долоо хоногт бага зэрэг буурч 2.809 хувьд хүрсэн байна. Харин юаний ханш ам.долларын эсрэг 6.3435 нэгжид хүрсэн нь 2018 оны 5-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өрийн дарамтанд ороод буй “Evergrande” групп хугацаа нь дууссан нэг бондын төлбөрийг хойшлуулах тал дээр зээлдэгч нартай тохиролцоонд хүрсэн бол өөр нэг үл хөдлөх салбарын том тоглогч “Shimao’ групп 1-р сарын эхээр төлөх ёстой байсан 101 сая ам.долларын бондын төлбөрийг хойшлуулахаар мөн зээлдэгч нартай уулзалт товлосон байна.  

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ