{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.22 - 2021.11.26
2021.11.29

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.22 - 2021.11.26



Бонд
Валют
Купон
Өгөөж
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.75%
3.56%
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.63%
2.89%
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.13%
2.30%
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.52%
0.01%
5
DBM’ 2023
USD
7.25%
3.90%
6
MGMTGE' 2022 (Өүлэн)
USD
9.75%
4.59%
7
Mongol 2026 (Номад)
USD
5.13%
4.30%
8
MGMTGE' 2024
USD
8.85%
9.61%
9
MMC' 2024
USD
9.25%
17.92%
10
Mongol 2027
USD
3.50%
4.44%
11
Mongol 2031
USD
4.45%
5.03%

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн баасан гарагт коронавирусийн шинэ хувилбар B.1.1.529 буюу Омникрон вирусийн талаар мэдээлсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд огцом унажээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.97 хувь, S&P 500 индекс 2.20 хувь, Nasdaq Composite индекс 3.52 хувь, Russel 2000 индекс 3.18 хувь, S&P MidCap 400 индекс 4.15 хувиар тус тус буурчээ.
  2. АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden Холбооны нөөцийн сангийн дараагаар Jerome Powell-ыг дахин томилсон бол ХНС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэд даргаар Lael Brainard-ыг нэр дэвшүүлжээ.
  3. 1969 оноос хойш долоо хоног тутмын ажилгүйдлийн тэтгэмж хамгийн доод төвшинд хүрсэн нь АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг нэмэгдүүлсэн ч коронавирусийн шинэ хувилбарын талаарх айдас хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө рүү чиглүүлсэн байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн хатуу хязгаарлалт болон вирусийн шинэ хувилбарын тархалттай холбоотой болгоомжлолын улмаас Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 4 хувь орчмоор буурсан бол Герман, Франц, Итали, Нидерланд, Испанийн голлох индексүүд мөн унасан байна. Харин ИБНВУ-ын FTSE 100 индекс бусад индекстэй харьцуулахад уналт багатай байжээ. Европын бүсийн голлох бондуудын өгөөж коронавирусийн шинэ хувибарын тухай мэдээ гарсны дараа долоо хоногийн дээд төвшиндөө хүрсэн байна.
  2. ИБНВУ нь ӨАБНУ болон Африкийн зарим улс орнуудаас ирэх нислэгийг хориглосон бөгөөд Европын Холбоо үүнтэй төстэй арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нидерланд, Бельги, Австри, Италид халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтоосны дараа томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болжээ. Үүний улмаас Нидерланд, Австриас бусад ихэнх улс орнууд хөл хорио тогтоохоо больсон бөгөөд зарим улсууд вакцинжуулалтыг нэмэгдүүлэх болон 3-р тунг насанд хүрэгчдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллаж байна.
  3. Худалдан авалтын менежерүүдийн индексээс (PMI) мэдээлснээр Европын бүсийн бизнесийн идэвхжил 11-р сард өсөлттэй гарсан ч үйлдвэрлэлийн индексийн сүүлийн 2 сарын дундаж III улирлаас доогуур гарсан нь эдийн засгийн сэргэлт удааширч байгааг харуулж байна. Цаашид коронавирусийн давлагаанаас болж эдийн засгийн идэвхжилийн ойрын ирээдүйн талаарх өөдрөг үзэл буурсан. Мөн компаниудын зардал болон борлуулалтын дундаж үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч инфляцийн сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүд улам бүр нэмэгдээд байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 3.3 хувиар буурч 28,752-т хүрсэн бол TOPIX индекс 2.91 хувиар буурч 1,985-д хүрсэн байна. Энэхүү уналтад эдийн засгийн сэргэлтийн удаашрал болон коронавирусийн тархалтын санаа зовнил нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
  2. Өнгөрсөн долоо хоногийн эцэст иений ам.доллартой харьцах ханш 113.99 болж суларсан нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн муу үзүүлэлт байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж долоо хоногийн дундуур 0.085 хувьд хүрж 11-р сарын хамгийн өндөр төвшинд хүрсэн ч долоо хоногийн эцэст өмнөх долоо хоногийн хаалтын өгөөжөөс бараг өөрчлөгдөөБНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувиар буурсан бол Shanghai Composite индекс бараг өөрчлөгдөөгүй байна. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3961 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 6.5 cуурь нэгжээр буурч 2.881 хувь дээр хаагдсан байнагүй бөгөөд 0.07 хувьд хүрсэн байна. Өмнөд Африкт гарсан коронавирусийн шинэ хувилбартай холбогдуулан ЗГҮЦ-ны өгөөж огцом өссөн ч эргээд унасан байна.
  3. Японы Худалдан авалтын менежерүүдийн индексээс (PMI) 11-р сард 52.5 болж өссөн нь сүүлийн 37 сарын дээд үзүүлэлт бөгөөд  энэ нь коронавирусийн хязгаарлалтыг сулруулж, вакцинжуулалтын төвшинг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм /10-р сард 50.7 байсан/. Мөн үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 11-р сард өмнөх сарын 50.7-оос өсөж 52.1-д хүрсэн нь сүүлийн 26 сарын дээд төвшин юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувиар буурсан бол Shanghai Composite индекс бараг өөрчлөгдөөгүй байна. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3961 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 6.5 cуурь нэгжээр буурч 2.881 хувь дээр хаагдсан байна.
  2. Тайван болон худалдааны асуудлаас болж БНХАУ нь АНУ-тай хурцадмал харилцаатай хэвээр байна. АНУ-ын Худалдааны яам Ардын чөлөөлөх армийн цэргийн шинэчлэлийг дэмжиж буй БНХАУ-ын 12 орчим компанийг худалдааны хар жагсаалтад оруулжээ. Үүний хариуд БНХАУ-ын засгийн газар “Тайванийн асуудлаар БНХАУ-ын талаас буулт хийхийг АНУ шаардах ёсгүй” гэж мэдэгджээ.
  3. Ерөнхий сайд Li Keqiang хэлэхдээ “БНХАУ засгийн газар нь ажил эрхлэлт, санхүүжилт болон бусад гол салбаруудыг тогтворжуулах эдийн засгийг эрчимжүүлэх ёстой бөгөөд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэчлэл хийх болон татвар, хураамжийг бууруулах бодлогыг судалж байна” гэжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Төв банк 19 сар дараалан хадгалсан зээлийн хүүгээ хэвээр үлдээхээ мэдэгджээ. Гэсэн хэдий ч ипотекийн зээлийг сулруулах, хадгаламжийн хүүгийн шинэчлэл, дотоодын банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах зэрэг бусад сувгаар мөнгөний бодлогыг зөөлрүүлж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ