{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
NIKE-ийн ЦЭВЭР АШИГ 22%-ИАР БУУРЛАА

NIKE-ийн ЦЭВЭР АШИГ 22%-ИАР БУУРЛАА


Спорт хувцасны титан Nike-ийн 8-р сарын цэвэр ашиг 2021 оны мөн үеэс 22%-ийн бууралттай гарлаа. Тус компанийн хувьцааны ханш цэвэр ашгийн бууралт, ам.долларын ханшийн чангарал, өндөр инфляцтай холбоотойгоор 2022 онд 48.8%-иар буураад байна.

Nike-ийн 8-р сарын тайлангаас харвал бараа материал өмнөх оны мөн үеэс 44% нэмэгдсэн байна. Энэ нь тус компани нийлүүлэлтийн сүлжээний доголдлын эсрэг бараа материалаа урьдчилж ихээр татсаныг илэрхийлж байна. Гэвч нийлүүлэлтийн сүлжээний доголдол харьцангуй хурдан багассан нь компанийн хувьд сайнгүй мэдээ болсон юм. Учир нь их бараа материалтай болсон тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж борлуулалт хийж улмаар Nike-ийн цэвэр ашиг бууралттай гарлаа.

Мөн ам.долларын ханшийн чангарал, бодлогын хүүгийн өсөлт нь цэвэр ашиг буурсанд нөлөөтэй байлаа. Бодлогын хүү өсөж, ам.долларын ханш чангарч байгаа нь иргэдийг худалдан авалт хийхээс илүүтэйгээр хөрөнгөө хадгалах төлөвтэй болгож, тус компани үүний эсрэг бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан. 

Олон улсад хийсэн бусад валютаарх борлуулалт ам.доллар руу шилжих үед валютын чангарлаас үүдэж төсөөллөөс бага ам.доллар тайланд бүртгэгдсэн нь цэвэр ашиг буурахад мөн нөлөөлсөн.

Компанийн ашигт ажиллагаа буурсан нь тус компанид сайн мэдээ биш хэдий ч үнийн бууралт нь бэлэн мөнгөний хомсдолтой хэрэглэгчдэд сайнаар нөлөөлж, эцэст нь инфляц буурахад нөлөөтэй байна.

CONSOLIDATED STATEMENTS OF INCOME

https://tdbsecurities.mn/tdbcapital/files/2d4125ba-0134-4bb0-98cb-53443d6d5cc3/NIKE-Press-Release-Schedules-FINAL.pdf

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ