{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК-ИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК-ИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ


Image result for монголын хөрөнгийн бирж"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2018 оны эхний хагас жилд нийт 126 удаагийн арилжаа зохион байгуулж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 128 компанийн 384.5 сая ширхэг хувьцааг 49.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 276 мянган ширхэг үнэт цаасыг 27.5 тэрбум төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 6316 ширхэг "Сүү бонд"-ыг 631.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 77.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Тайлант хугацаанд МХБ нь хагас жилийн хугацаанд хамгийн олон буюу 3 компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 13.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсний зэрэгцээ Канад улсад бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлснээр үнэт цаасны давхар бүртгэл хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн зэрэг онцлог үйл явдлууд боллоо. 

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй хэдий ч нийтдээ 793.7 сая төгрөгийн орлого олж, 897.3 сая төгрөгийн зардалтай ажилласан бөгөөд улсын төсөвт нийт 219.7 сая төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ