{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛЫН АНХНЫ ХУВИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОЁР ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮН: “ПАРК ТАУН” БОНД

МОНГОЛЫН АНХНЫ ХУВИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОЁР ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮН: “ПАРК ТАУН” БОНД


11 дүгээр сарын 27-нд Монголын Үнэт цаасны биржид гарах “Парк Таун” бонд болон дотоодын хөрөнгийн захад гарсан бусад нээлттэй бондын талаарх нийтлэлийг хүргэж байна.

“Минж проперти” компани “Парк таун” бондоо Монголын Үнэт цаасны биржид арилжих бөгөөд Монголын Үнэт цаасны биржийн хоёр дахь бүтээгдэхүүн болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Тус компани энэхүү бондыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Парк Таун-2” төслийн урсгал санхүүжилтийг татах зорилгоор гаргаж байгаа аж. Нэг жилийн хугацаатай, 17 хувийн хүүтэй, хувьцаагаар баталгаажсан нэг тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн захиалга 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын гуравны хооронд явагдах бол II транч нь ирэх онд гарах хүлээлттэй байна. II транчаар хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар зорьж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

Дотоодын хөрөнгийн зах зээлд үүнээс өмнө 15 компани нээлттэй хүрээнд бонд гаргаж, 24.6 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон ба “Парк Таун” бонд 16 дахь нь болж байна. Эдгээрээс “Сүү” компанийн "Сүү бонд" хамгийн өндөр дүнгээр буюу зургаан тэрбум төгрөгийн бонд гаргаж энэ онд эргэн төлөлтөө хийсэн юм. Харин “Монинжбар” ХК-ийн "Бүтээн байгуулалт" бондын эхний транч болон Барилга корпорацийн "Шинэ зуун 210" бонд нэг жилийн 21.6 хувийн хүүтэй байсан нь хамгийн өндөр хүүтэй нээлттэй бондуудад тооцогджээ.

2017 оны 11 дүгээр сараас Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа бүр мөсөн зогссонтой холбоотой ойрын хугацаанд гарах бондуудад bench mark буюу жишиг хүү тогтооход хэцүү болсон юм. Өнөөдрийн байдлаар банкнуудын хадгаламжийн хүү жилийн 13-14 хувьтай байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ