{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"MONGOLIAN METALS CORPORATION", "STEPPE GOLD" КОМПАНИУД ХУВЬЦААГАА АРИЛЖААЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Түүхий эдийн зах зээл

"MONGOLIAN METALS CORPORATION", "STEPPE GOLD" КОМПАНИУД ХУВЬЦААГАА АРИЛЖААЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА


Монголд уул уурхайн салбарт хайгуул хийж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны арилжаатай холбоотой томоохон хөдөлгөөн гарч байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт төвлөрдөг Торонтогийн Хөрөнгийн биржид "Mongolian Metals Corporation", "Steppe Gold" компаниуд хувьцаагаа арилжаалах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. "Steppe Gold" компани өнгөрсөн оны эхээр IPO гаргах тухай ярьж эхэлсэн.  

Компани 2017 онд Монгол дахь хайгуулын төслүүдээ идэвхжүүлсэн. Тухайлбал "Centerra Gold" компаниас "Алтан цагаан овоо" алтны хайгуулын төслийн тусгай зөвшөөрлийг 9.8 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд энэ хэлцлийг эцэслэсэн. Мөн энэ төслийн талбайд 4000 метрийн өрөмдлөг хийсэн. Үүнээс гадна Баянхонгор аймгийн нутагт байрлах "Уудам хөндий" нэртэй хайгуулын төслийг худалдан авч, орон нутгийн засаг захиргаатай 80/20 гэсэн харьцаатайгаар хамтран хөрөнгө оруулсан. Тус төслийн талбай дахь эхний шатны хайгуулын ажлыг гүйцэтгэж, алтны дөрвөн шинэ илэрц бүхий хэсгийг илрүүлсэн гэж компани мэдэгдсэн юм. Мөн 2017 онд 45 сая канад долларын санхүүжилт татсан "Steppe Gold" компани Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх ажлаа эхэлсэн. Харин "Mongolian Metals Corporation" сүүлийн 12 жилийн хугацаанд Монголд хайгуулын 13 лиценз худалдаж авсан. Үүнээс одоогоор хоёр тусгай зөвшөөрөл нь үлджээ. Баянхонгор аймгийн нутагт байрлах нийт 75 мянган гектар газрыг хамарсан эдгээр талбайд сүүлийн 8,9 жил идэвхтэй хайгуул хийж байгаа юм. Харин өнгөрсөн онд алт, зэс, мөнгөний сайн илэрцүүд олсон гэдгээ компанийн тэргүүн онцолсон. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бэлтгэж байгаа. Одоогоор үүний бэлтгэл ажил болон хайгуулын төслүүддээ зарцуулахаар нэг сая ам.долларын хөрөнгө босгож байгаа юм. Харин IPO хийх үеэр 3-5 сая ам.долларын хөрөнгө татна гэж компани найдаж байна.

Үүнээс гадна Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани мөн Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Компанийн хайгуулын гол орд нь Өмнөговь аймгийн нутагт байрлах Хармагтай төсөл юм. 2015 онд хайгуулын ажлыг идэвхжүүлсэн. Цаашид амжилттай үргэлжлүүлэхэд шаардлагтай 9.1 сая австрали долларын бэлэн мөнгөний нөөц компанид байна. Үүнээс 3.4 сая австрали долларыг зөвхөн I улиралд зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Монголын Хөрөнгийн бирж давхар бүртгэлийн журмыг батлаад удаагүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development"-ийн хувьд, Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж магадгүй тухай эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан. Гэхдээ одоогоор албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Компани "Баян хөндий", "Altan arrow", "Алтан нар" ордуудад идэвхтэй хайгуулж хийж байгаа бөгөөд хайгуулын явц сайн байгааг мэдээлсэн.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ