{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: ИНФЛЯЦИ ЗОРИЛТОТ 8 ХУВИЙН ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Эздийн засаг

МОНГОЛБАНК: ИНФЛЯЦИ ЗОРИЛТОТ 8 ХУВИЙН ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Инфляц 2017 онд эрчимжиж байсан бол ирэх онуудад тогтворжихоор  байгааг Монголбанкны инфляцын төлөв байдлын тайланд онцолж байна. Улирлын хандлагаа даган махны үнэ 2018 оны эхний хагаст нэмэгдэж, оны   сүүлийн хагаст буурах хэдий ч 2017 оноос багаар хүнсний инфляцыг  өсгөхөөр байгаа гэж онцолжээ.  2017 онд зарим татвар нэмэгдэж, хэрэглээний сагс шинэчлэгдсэн болон  хатуу түлшний үнэ огцом нэмэгдсэн нөлөө 2018 оны I улирлаас эхлэн арилж,  хүнсний бус инфляцыг бууруулах нөлөө үзүүлэхээр байна. Эдийн засгийн  идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай инфляц алгуур нэмэгдэхээр байгаа ч  нэг удаагийн шинжтэй болон зарим нийлүүлэлтийн шалтгаантай инфляц  буурч, цаашид инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байна.  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж байсан уул  уурхайн бус салбаруудын өсөлт 2018 оноос саарах бол уул уурхайн салбарын  өсөлт эрчимжихээр байгаа ажээ. 2018 онд худалдааны нөхцөл  сайжирч, “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмал дахь металлын агууламж  сэргэснээр уул уурхайн салбарын өсөлт өмнөх оноос нэмэгдэхээр байна. 

Гадаадын  шууд хөрөнгө оруулалт болон хувийн секторт олгох зээлийн хэмжээ  нэмэгдэж, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл үргэлжлэн идэвхжих хэдий ч  өсөлт нь цаашид алгуур саарах төлөвтэй байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ