{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: 2018 ОНД АЛТ ХУДАЛДАН АВАЛТАА 10 ХУВИАР ӨСГӨЖ, 22 ТОННД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН

МОНГОЛБАНК: 2018 ОНД АЛТ ХУДАЛДАН АВАЛТАА 10 ХУВИАР ӨСГӨЖ, 22 ТОННД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН


Монголбанк 2018 онд худалдан авсан алтны хэмжээгээ 10 хувиар өсгөж, 22 тоннд хүргэх зорилт тавиад байна. Худалдан авах алтны хэмжээг 20 тонн хүргэхэд гадаад валютын албан нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой юм байна.

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа аж. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгож бууруулсантай холбоотой гэж Монголбанк мэдээллээ. Татварын хөнгөлөлтийн хугацаа 2019 онд дуусна. Энэ хугацааг цаашид таван жилээр сунгах саналыг Монголбанкнаас Засгийн газарт хүргүүлээд байгаа ажээ.

Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх хүрээнд дэлхийн зах зээлийн ханшаар алт худалдан авч байна. Мөн Баянхонгор, Дархан-Уул аймагт сорьцын лаборатори байгуулахаар ажиллаж байна. Хэдий тийм боловч улсын алтны нөөцийг нэмэгдүүлэхэд хууль хяналтын байгууллагуудтай хамтран алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг Монголбанк онцоллоо.

2018 оны эхний найман сарын байдлаар 17.4 кг алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн улсын орлого болгосон байна. Статистикаас харвал 2010 оноос хойш нийт 204.5 кг алтыг энэ шалтгаанаар улсын орлого болгосон байдаг. "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас 2020 он гэхэд олборлолтыг 25 тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Гэхдээ энэхүү зорилтод хүрэхгүй болох эрсдэлтэйг ашигт малтмал, газрын тосны газраас онцолж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ