{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МХБ: ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСНА

МХБ: ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСНА


Image result for монголын хөрөнгийн биржМонголын Хөрөнгийн биржид 200 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 60 орчим хувийнх нь хөрвөх чадвар хангалтгүй, 95 компанийн үүргийн хэрэгжилт дутуу, 32 компанийн арилжаа нь зогсоод байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

Эдгээр хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг сайжруулж, арилжиж байгаа бүтээгдэхүүнийх нь чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө баталжээ. Энэ хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг 2019 оныг дуустал хийж, биржийн бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаар болоод байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж хөрөнгийн захад шинээр гараад байгаа компаниуд санхүү болон үйл ажиллагааныхаа тайланг тогтмол ирүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохих хугацаанд хийж байгаа аж.

Харин өмч хувьчлалаар Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж байсан компаниудын тодорхой хэсэг нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байна. Эдгээр компаниуд хувьцааныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлж, ил тод байдлыг хангаснаар хувьцаат компани хэвээр үлдэх боломжтой, эсвэл компанийн хэлбэрийг өөрчилж Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болох боломжтой юм.

Өмнөх жишээнүүдийг харвал “Жинст Увс” компанийн хувьцаа 1999-2016 онд 40 хүрэхгүй удаа арилжиж, 53 сая төгрөгийн хувьцааны арилжаа хийж байсан байна. Харин 2017 оны эцэст “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай ХК-тай нэгдсэнээр арилжааны идэвх нь нэмэгдэж, хувьцааны ханш нь өсчээ. Мөн “Хөвсгөл Алтан дуулга” компани нэмж хувьцаа гарган зах зээлийн үнэлгээгээ бодит түвшинд хүргэснээр хувьцааны хөрвөх чадвар нь нэмэгдээд байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ