{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Image result for мандал даатгал"Мандал даатгал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/007 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2018 оны 12-р сарын 12-ны 11:00 цагт
Хуралдах газар: Блю Скай зочид буудлын Кристал хурлын
танхим
Бүртгэх өдөр: 2018 оны 11-р сарын 20-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

1. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
2. Компанийн дүрмийг хэлэлцэж, батлах;
3. Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайланг танилцуулах.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс өмнө  ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СБД, 1-р хороо, Сөүл рестораны баруун талд Паркплэйс оффис төвийн 3 давхарт байрлах компанийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 7577-3000


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ