{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
М2 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3 САР ДАРААЛАН БУУРЛАА
2021.10.25

М2 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3 САР ДАРААЛАН БУУРЛАА


Монголбанк 2021 оны 9-р сарын байдлаарх Мөнгө, санхүүгийн статистикийн мэдээллийг нийтэлсэн байна. Доорх зургаар М2 мөнгөний нийлүүлэлтийг харуулж байна:

  • 2021 оны 9-р сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 27.0 их наяд төгрөг хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.1%-аар, 2020 оны сүүлтэй харьцуулахад 11.5%-аар өссөлттэй үзүүлэлт болоод байгаа бол өмнөх сартай харьцуулахад 0.6%-аар буурсан байна. 
  • М2 мөнгөний бүтцийг авч үзэхэд, 2.9%-ийг буюу 0.8 их наяд төгрөгийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, 17.8% буюу 4.8 их наяд төгрөгийг төгрөгийн харилцах, 56.1% буюу 15.1 их наяд төгрөгийг төгрөгийн хадгаламж, 15.2% буюу 4.1 их наяд төгрөгийг валютын хадгаламж, 8.0% буюу 2.2 их наяд төгрөгийг валютын харилцах тус тус эзэлж байна. 
  • М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны 5-р сараас 2021 оны 6-р сарыг хүртэл 14 сарын турш өсөлттэй байсан бол 2021 оны 7-р сараас эхлэн 3 сар дараалан бууралттай байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ