{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЛЭНДМН ББСБ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 5 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

"ЛЭНДМН ББСБ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 5 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА


"ЛэндМН ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 49, 55, 76 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20/37 тоот тогтоолоор компанийн нийт гаргасан хувьцааны 5 хувь хүртэлх хэмжээний энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэсэн байна.

Тогтоолын хавсралтад заасны дагуу компанийн гаргасан хувьцааны 5 хувь буюу 40 сая хүртэлх хувьцааг, тухайн арилжааны өдөр бүрийн өмнөх 30 хоногийн дундаж ханшийн 105 хувиас хэтрэхгүй үнээр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдан авахаар болсон бөгөөд энэ тухай долоо хоног бүрийн Баасан гарагт олон нийтэд мэдээлэхээр болсон байна.

Компанийн албан тоот болон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ