{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХААБ: IV-VIII САРД 4200 ГАРУЙ ТОНН ЯМААНЫ НООЛУУР АРИЛЖСАН

ХААБ: IV-VIII САРД 4200 ГАРУЙ ТОНН ЯМААНЫ НООЛУУР АРИЛЖСАН


Image result for ноолуурТүүхий эдийн арилжаа идэвхждэг 4-8 дугаар сард Хөдөө аж ахуйн биржид нийт 4200 гаруй тонн ямааны ноолуур арилжсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Хэдийгээр арилжсан хэмжээ нь буурсан ч энэ онд ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор арилжааны үнийн дүн 2.7 хувиар өссөн байна. Тухайлбал, энэ оны 4-8 дугаар сард боловсруулаагүй цайвар ноолуурын ханш 99-107 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Харин өмнөх оны мөн үед 63-96 мянган төгрөгөөр арилжиж байсан аж. Мөн боловсруулаагүй бараан ноолуурын ханш энэ онд 50 орчим хувиар өсөж, 105 мянган төгрөгт хүрчээ.

Оны эхний найман сарын байдлаар нийт 264.1 сая ам.долларын самнасан болон бохир ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.


Эх сурвалж: Bloombergtv.mn 


Бусад мэдээ