{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“JPMorgan Chase & Co.”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БА УРАМШУУЛЛЫН БОДЛОГО

“JPMorgan Chase & Co.”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БА УРАМШУУЛЛЫН БОДЛОГО


 “JPMorgan Chase & Co.”-ийн хувьцаа эзэмшигчид энэ Мягмар гарагт Гүйцэтгэх захирал Жэйми Димонд 50 сая ам.долларын урамшуулал олгохоос татгалзсан байна. Нийт санал хураалтад 31%-ийн хувьцаа эзэмшигчид урамшуулал олгохыг дэмжсэн боловч нийт саналаар уг урамшууллыг олгохоос татгалзсан байна.

Татгалзсан гол шалтгаан нь тус банкны илүү зарцуулалт болон хөрөнгө оруулалтын шүүмжлэлтэй холбоотой байв. Уг урамшууллын шийдвэртэй холбоотойгоор Жэйми Димон эрхэм 5-р сарын 23-ны хөрөнгө оруулагчдын хурал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх хүлээлттэй байна.

Ноён Димон 2021 онд 34.5 сая ам.долларын цалинтай ажилласан гэж тус банк өнгөрсөн 1-р сард мэдэгдсэн билээ. Түүний өнгөрсөн жилийн цалин, урамшуулал нэмэгдсэн дүнгээр 84.4 сая ам.доллар байсан нь түүнийг “S&P 500” дах компаниудын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын тоонд оруулаад байсан юм. Өмнөх урамшууллуудын хувьд 2026 он хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллах болон урамшууллаар авсан хувьцаагаа 2031 он хүртэл зарахгүй байх нөхцөлтэй байна.

2021 онд “JPMorgan Chase & Co.” нь 48.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оныхоос 66%-аар өссөн үзүүлэлт болсонтой холбоотойгоор тус банкны хувьцааны үнэ 25% өссөн юм. 

Урамшуулал олгохоос татгалзсан нь дэлхийн тэргүүлэх банкны удирдлагыг зэмлэж буй мэт ховор тохиолдол болоод байна. Уг асуудал нь ямар нөхцөлтэйгөөр хэрхэн дуусах нь “JPMorgan Chase & Co.”-ийн удирдлагын багт нөлөөлөх чухал ач холбогдолтой байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ