{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИРАНЫ АРД ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЛАА

ИРАНЫ АРД ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЛАА


Иран улсын ард иргэд Засгийн газраа эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Зэр зэвсэг ашигласан энэ жагсаалын үеэр 10 гаруй хүн амиа алдаж, олон зуун иргэн баривчлагджээ. Тус улсад эдийн 

Иранд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Иран улсад өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй" гэж мэдэгдсэн юм.Зургийг: reuters.com

засгийн асуудал тулгамдаж, инфляци өсөж байгаагаас гадна ажилгүйдэл ч газар авсаар байгаа юм. Жагсаалыг намжаах зорилгоор Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани мэдэгдэл хийсэн. Тэрээр "Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй ч энэ нь эцэстээ улсынхаа нөхцөл байдлыг сайжруулахад чиглэх хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Энэхүү мэдэгдлийн өмнө тус улсын Засгийн газар цахим мэдээллийн сүлжээндээ хязгаарлалт хийсэн юм. Жагсаалтай холбоотой мэдээллийн гол эх үүсвэр нь цахим сүлжээ байсныг ажиглагчид онцолсон байна. Үүнээс гадна Иранд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Иран улсад өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй" гэж мэдэгдсэн юм. Тэрээр Ираны хэлэлцээрээс эхлээд тус улсыг бүх талаараа уналтад орсон гэж шүүмжилсэн байна. АНУ Ираны эсрэг нэмэлт хориг тавьснаа мөн мэдэгдээд байгаа юм.

Н.Номин-Эрдэнэ

Холбоо барих: Nominerdene.n@bloombergtvmongolia.com

Tsatsralt.b@bloombergtvmongolia.com


Бусад мэдээ