{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ГОВЬ” КОМПАНИ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 21 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Компанийн мэдээ

“ГОВЬ” КОМПАНИ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 21 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ


180 гаруй тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Говь” компани энэ онд борлуулалтын орлогоо өмнөх оноос 21 хувиар нэмэгдүүлж, 150.4 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. 2017 онд дотоод борлуулалт өмнөх оноос 38 хувиар өсөж, 74.6 тэрбум төгрөгт хүрсэн талаар тус компани мэдээллээ. Дотоод борлуулалтын 49 хувийг монгол худалдан авагчид, 51 хувийг гадаад худалдан авагчид буюу жуулчдын худалдан авалт бүрдүүлсэн  байна. “Говь” хувьцаат компаниас худалдан авалт хийсэн жуулчдын 67  хувийг БНСУ болон БНХАУ-ын жуулчид эзэлжээ.

Харин салбар болон франчайз  дэлгүүрүүдийн борлуулалт буюу гадаад борлуулалт нь 44 хувиар өссөнөөр  49.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2017 оны сүүлийн байдлаар 13 орны 34  хотод 50 франчайз дэлгүүр, таван салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа  явуулж байгаа ажээ. 2022 он гэхэд гадаад дахь дэлгүүрийн тоог 100-д  хүргэж 80 франчайз дэлгүүр, 20 салбар дэлгүүртэй болохоор зорьж байгаа  талаараа мэдээллээ. 

Үүнээс  гадна “Говь”-ийн экспортын орлого 20.4 сая ам.долларт хүрсэн байна. Тус  компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр дахин өсөж,  23 мянган нэгжийг даваад байгаа аж. “Говь” компани олон нийтэд нээлттэй  болсон цагаас хойш 15 удаа ногдол ашгаа тарааж байсан юм. Мөн энэ онд  2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 220 төгрөг буюу нийт 1.7 тэрбум  төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болжээ. 

Хувьцаат  компаниуд тавдугаар сарын нэгнээс өмнө Хувьцаа эзэмшигчдийн хурлаа  зарлаж, хуралдуулах үүрэгтэй байдаг. Үүний дагуу “Говь” компани  дөрөвдүгээр сарын 17-нд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийхээр  товлоод байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ