{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨГЖЛИЙН БАНКИНД ӨРӨӨ ТӨЛЖ, АШИГТ АЖИЛЛАГАА РУУ ШИЛЖИВ
Түүхий эдийн зах зээл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨГЖЛИЙН БАНКИНД ӨРӨӨ ТӨЛЖ, АШИГТ АЖИЛЛАГАА РУУ ШИЛЖИВ


2017 оны хувьд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, монголын  эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарын өсөлтөд  жин дарсан. 

Тодруулбал экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс  нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар тэлсэн нь эдийн засгийн  үзүүлэлтүүдийг өсгөв. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ энэ хэвээр  үргэлжилбэл манай улсын хувьд эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүдээ  бататгана гэсэн хүлээлт байна.

Энэхүү эерэг үзүүлэлтэд 600-гаад уурхайчинтай “Эрдэнэс Тавантолгой” компани ямар  хувь нэмэр оруулсныг тоон баримтаар үзүүлье.

Тус компани цанхийн баруун, зүүн уурхай эксковатор, автосамосвалын хослол бүхий, гадаад овоолготой ашиглалтын системээр батлагдсан техник  эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолтын  ажлыг гүйцэтгэдэг байна. "Эрдэнэс-Таван толгой” ХК  2016 онтой  харьцуулбал борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 13 хувиар өсч, орлого 2.5  дахин буюу 153 хувиар өсчээ. Өмнөх дөрвөн жилд дараалан алдагдалтай  ажилласан тус компани өнгөрсөн онд анх удаа өндөр ашигтай ажиллаж цэвэр  ашгийн хэмжээг 636 тэрбум төгрөгөөр өсч, улсад төвлөрүүлсэн татвар,  хураамжийн дүн 3.4 дахин өссөн байна. Тус компани үүсгэн  байгуулагдсанаасаа хойш нийт 485 тэрбум төгрөгийг  татвар хураамжид  төлжээ. Үүний тал хувийг 5 жилийн хугацаанд төлсөн бол 2017 оны эхний  гурван улирлын байдлаар 230 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, өөрийн  ашиг нь 340 тэрбум төгрөгөөр хэмжигдэв. 2018 онд тус компани 10 сая тонн  нүүрс экспортлохоор төлөвлөжээ.

Өнгөрсөн хугацаанд тус компани амжилттай ажилласан нь нүүрсний ханшийн өсөлт болон  БНХАУ-ын Чалко компанийн өрийг 100 хувь  барагдуулсантай холбоотой аж. Тодруулбал “Чалко” компаниас 2011 онд 250  сая ам.доллар, 2012 онд 100 сая ам.доллар авч, нийт 350 сая ам.долларын  өртэй байв. Үнэндээ өр барагдуулах явц 6 жил сунжирсан ч, өнгөрөгч онд  өрийн үлдэгдэл болох 30 хувийг  7 сарын хугацаанд  буюу  2017 оны  гуравдугаар сарын 30-нд бүрэн барагдуулав.

Мөн "Эрдэнэс-Таван толгой” ХК Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн  дагуу Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая  ам.долларыг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанаас нь өмнө буюу  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн бол энэ оны хоёрдугаар сарын  28-нд 50 сая ам.долларыг төлжээ.

Харин энэ сарын 27-ны өдөр үлдсэн 50 сая ам.долларын үндсэн зээлийг төлөх шийдвэр гаргаснаар “Эрдэнэс-Таван толгой” ХК  Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулахаар болж байна.

Дээрх 200 сая ам.долларын зээлийг "Эрдэнэс-Таван толгой” ХК-д   Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олгожээ.


Эх сурвалж: Montsame.mn 


Бусад мэдээ