{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭРДЭНЭ РЕСУРС КАНАДЫН ЭКСПОРТ ХѲГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ САНХҮҮЖИЛТИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ЭРДЭНЭ РЕСУРС КАНАДЫН ЭКСПОРТ ХѲГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ САНХҮҮЖИЛТИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Канадын Экспорт хѳгжлийн агентлаг (“EDC”)-тай Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших Баян Хѳндий алтны тѳслийн хѳгжүүлэлтийн хүрээнд 55 сая ам.доллар хүртэл зээлийн санхүүжилтийг тѳвлѳрүүлэх зорилт бүхий баримт бичиг (“Mandate letter”)-т гарын үсэг зурлаа.

Канадын экспорт хѳгжлийн агентлаг (EDC) нь Канад Улсын компаниудыг дэлхий дахинд амжилттай үйл ажиллагаа эрхлэхэд тусламж үзүүлэхэд чиглэдэг тѳрийн ѳмчит санхүүгийн корпораци юм.

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “EDC-тэй хамтран баталгаажуулсан зээлийн санхүүжилтийн баримт бичиг нь Баян Хѳндий алтны тѳслийн хѳгжилд нэгэн чухал ахиц боллоо. EDC нь Монгол болон олон улсад уул уурхайн тѳслүүдийг дэмжсээр ирсэн байгууллага. EDC болон манай томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн Банкны оролцоо нь тѳслийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны стандартыг хамгийн ѳндѳр түвшинд байлгаж, Монголын болон олон улсын нийт оролцогч талуудын үр ѳгѳѳжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэллээ.

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ