{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН НЬ ХАЙГУУЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН НЬ ХАЙГУУЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА


Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Хар Морь талбайд 2020 онд хийсэн хайгуулын ѳрѳмдлѳгийн эцсийн үр дүнгүүдийг танилцуулж, энэхүү шинэ талбайг үргэлжлүүлэн судлах хайгуулын хѳтѳлбѳрийг эхлүүлснийг мэдээллээ.

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: 2020 оны эцсийн үр дүнгүүдэд тулгуурлан Хар Морь талбайг Баян Хѳндий ордын нээлтээс хойш Хѳндий Алтны Дүүрэг дэх хамгийн чухал нээлт хэмээн тодорхойлж байна. Ѳрѳмдлѳгийн интервалууд, дѳрвѳн километр трендийн турш тодорхойлогдож буй геофизикийн болон геохимийн тэмдэглэл нь Хар Морь талбайн хэтийн тѳлѳвийг баталгаажууллаа.” “Энэхүү нээлтийн талаар нарийвчлан судлаж, хайгуулын цогц хѳтѳлбѳрийг боловсруулахаар экспертүүдийн багтай хамтран ажиллахаар болоод байна. Бид 2021 оны 1-р улиралд хайгуулын хѳтѳлбѳрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж байгаа бѳгѳѳд хѳтѳлбѳр эцэслэгдмэгц дэлгэрэнгүй танилцуулна" хэмээн хэлжээ. 

 Энэхүү шинэ нээлт нь Хар Морь талбайн хязгаарлагдмал судалгаа хийгдсэн хэсэгт оршиж байгаа бѳгѳѳд 30.6 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал огтолсон AAD-48 цооногоос баруун зүгт 1 км-т байрладаг юм. Энэхүү AAD-61 цооног нь урьд нь танилцуулсан, хоорондоо 500 метр зайтай орших AAD-51 ба AAD-57 цооногуудын дунд буюу AAD-57 цооногоос ѳмнѳ зүгт 180 метрт оршдог.  AAD-61 цооногт 14 метрээс эхлэн 1.1 г/т алтны агуулга бүхий 26 метр багтаасан 0.53 г/т алтны агуулга бүхий 130 метрийн интервал огтолсон нь Хар Морь талбайн хамгийн зузаан алтны эрдэсжилт бүхий бүс юм

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ