{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 14.5 ХУВИАР ӨСЖЭЭ
Компанийн мэдээ

“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2017 ОНД 14.5 ХУВИАР ӨСЖЭЭ


14.2 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Баянгол зочид буудал” компанийн борлуулалтын орлого 2017 онд 14.5 хувиар өсөж, 6.4 тэрбум төгрөг болсон байна. Харин тус компанийн тайлант үеийн цэвэр ашиг жилийн дүнгээр 23 хувиар буурч, 2.5 тэрбум төгрөг болжээ. “Баянгол зочид буудал” компани 22 жил хувьцаа эзэмшигчдэдээ хувь олгож байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм. Хамгийн сүүлд 2016 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 355 төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Нийт 150.2 сая төгрөгийг тараасан нь 2016 оны цэвэр ашгийн 4.6 хувьтай тэнцжээ. Дөрвөн одны зэрэглэлтэй “Баянгол зочид буудал” 211 өрөөтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн хувьцааны ханш жилийн дүнгээр 16.3 хувиар буурч, 33 мянга 500 төгрөг болоод байна.

Одоогоор Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Эдгээрээс 81 зочид буудал II-V одны шаардлага хангажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ