{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БАНКНЫ САЛБАРЫН ЦЭВЭР АШИГ, 2022 ОН

БАНКНЫ САЛБАРЫН ЦЭВЭР АШИГ, 2022 ОН


Дотоодын санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн онцлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Банкны салбарын цэвэр ашиг 2022 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 80% буюу 257 тэрбум төгрөгөөр өсөж 580 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд, системийн нөлөө бүхий 5 банкны цэвэр ашиг 287 тэрбум төгрөг буюу дунджаар 109%-иар өсөж 550 тэрбум төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлжээ. Үнийн дүнгээр цэвэр ашгийн 225 тэрбум төгрөгийг Хаан банк, 149 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банк бүрдүүлсэн нь салбарын тэргүүлэх үзүүлэлт болсон байна. Түүнчлэн,Төрийн банк 70 тэрбум төгрөг, Голомт банк 57 тэрбум, Хас банк 49 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Цэвэр ашгийн өсөлтийн хувьд, Голомт банк 5.8 дахин, Худалдаа хөгжлийн банк 1.4 дахин өссөн нь салбарын оролцогчдоос хамгийн өндөр өсөлт болсон бол Төрийн банк 126%, Хаан банк 71%, Хас банк 67%-ийн өсөлт тус тус үзүүлжээ. Системийн нөлөө бүхий 5 банкны цэвэр ашгийн дундаж өсөлт 196% байна.

Түүнчлэн, цэвэр зээлийн дүн салбарын хувьд 23%, системийн нөлөө бүхий 5 банкны хувьд 21%-иар өссөн байна. Харин хадгаламжийн хэмжээ салбарын хувьд 1%, системийн нөлөө бүхий 5 банкны хувьд 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ