{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АПУ ХК: 2017 онд 129.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ, 24.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН
Компанийн мэдээ

АПУ ХК: 2017 онд 129.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ, 24.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН


Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч  АПУ ХК 2017 онд 166 нэр төрлийн 97.2 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн  нь өмнөх оноос дөрвөн хувиар өссөн дүн болж байна. Мөн 129.4 тэрбум  төгрөгийн татвар төлж, 24.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 

“Heineken”  компанитай нэгдэн, нийлснээр Зүүн Өмнөд Ази, Европын Холбоо, Хойд  Америк руу зах зээлээ тэлэх боломжтой болсон гэж АПУ компани үзэж байгаа  юм. Тус компанийн үйл ажиллагааны тайланд тусгаснаар олон улсын банк  санхүүгийн байгууллагад 43.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн  төлөлт гүйцэтгэж, үйлдвэрлэлдээ 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийсэн байна. Түүнчлэн 2017 онд борлуулалтын тоо хэмжээ нь  таван хувиар  өсөж, 93 сая литр бүтээгдэхүүн борлуулжээ. 

АПУ компанийн 2017 оны татвар төлөлт Монгол Улсын нэгдсэн төсвийн  орлогын 1.6 хувь, татварын орлогын 2.1 хувь, онцгой албан татварын  орлогын 18.3 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1.3 хувийг  дангаар бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна тус компани сүүний  бизнес нэгжийг бие даасан ашгийн төв болгохоор зорьж өнгөрсөн онд сүүний  бизнесээ тусгаарласан юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдад компанийн  бизнес бүрийн үнэ цэнийг үнэлэхэд илүү тодорхой болох боломжтой болно  гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн дэлхийн 170 гаруй улсад бүтээгдэхүүн  нь худалдаалагддаг “Heineken” компанитай нэгдэн, нийлэх хэлцэл оны өмнө  хийгдсэн юм. Хэлцлийн дүнд АПУ компани “Heineken”-ийн глобал шар айргийн  “ноу хау”-ийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  шинэ түвшинд хүргэхээр зорьж байгаа аж. Мөн үйлдвэрлэл, түгээлтийн  сүлжээг өргөжүүлж, “Heineken”-ийн олон улсын худалдан авалтын боломжийг  ашиглаж, үйлдвэрлэлийн өртөг, удирдлагын зардлыг бууруулж, борлуулалтаа  нэмэгдүүлэх замаар ашиг орлогыг өсгөх тооцоолол хийжээ.

Үүнээс гадна цаашид компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж, ногдол ашгийн  хуваарилалтыг нэмэгдүүлэхээр болсон байна. АПУ компани 2018 онд  бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн, нийт 218 нэр төрлийн 133.7 сая  литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн 433.7 тэрбум  төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Харин экспортын хувьд  ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ зэрэг улсад бүтээгдэхүүнээ худалдаалж  байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ