{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ТӨГРӨГИЙН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙНА
2021.10.27

ТӨГРӨГИЙН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙНА


Ам.долларын эсрэг төгрөгийн сарын дундаж ханш 2021 оны 9-р сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.18 хувиар чангараад байна.  

Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хурдацтай хийгдэж, томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж байна. Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдгийн хувьд ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Мөн хилийн хоригоос болон гадагш урагш урсгал саарсантай холбоотойгоор гадаад худалдааны тэнцэл 2020 оны 5 сараас эхлэн 17 сар дараалан эерэг гараад байна.

Энэ оныг дуустал Монгол улсын хувьд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй байгаа бөгөөд экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттийн дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна. 2021 оны 9-р сарын байдлаар гадаад валютын нөөц 4.2 тэрбум долларт хүрчээ.

Хадгаламжийн хүү:

"Ковид-19"-тэй холбоотойгоор Монгол банкнаас гаргасан бодлогын зохицуулалт болон "Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги" зэрэг олон арга хэмжээний үр дүнд хадгаламжийн хүү буураад байна. 

2018 оноос хойш анх удаагаа 2020 оны 3-р сард цар тахлын эхэн үеэр Монголбанк бодлогын хүүгийн хэмжээгээ бууруулсан. Үүнээс хойш бодлогын хүүг дахин 3 удаа буруулж одоогоор бодлогын хүү 6% хүрээд байгаа ба 2020 оны эхэнтэй харьцуулахад арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү 4.18 хувиар, ам.долларын хадгаламжийн хүү 2.46 хувиар буураад байна. 


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ