{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АЛТ ТУШААЛТЫН ХЭМЖЭЭ 7 ХОНОГИЙН ДОТОР 1.3 ТОННООР ӨСӨВ

АЛТ ТУШААЛТЫН ХЭМЖЭЭ 7 ХОНОГИЙН ДОТОР 1.3 ТОННООР ӨСӨВ


Монголбанканд тушаасан алтны хэмжээ 10-р сарын эхний долоо хоногт 1.3 тонноор өсөж, нийт 15.6 тоннд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 300 гаруй кг-аар өссөн үзүүлэлт болж байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар 14.3 тоннд хүрээд байсан алт тушаалтын хэмжээ долоо хоногийн дотор 1.3 тонноор өссөн нь огцом өсөлт боллоо. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үнэ ханш нөлөөлдөг гэж салбарын холбоо мэдээлж байв. Мөн жилийн сүүлийн улиралд алт тушаалт нэмэгдэх хандлагатай байдгийг Төв банк мэдээлж байгаа юм. Алтны спот ханш аравдугаар сар гарснаас хойш нэг хувиар өсөж, 1,203 ам.долларт хэлбэлзэж байна.

Монголбанк энэ онд алт тушаалтыг 22 тоннд хүргэж, өнгөрсөн оны түүхэн дээд хэмжээг 10 хувиар өсгөх зорилт тавиад байгаа юм. Алт тушаалтыг нэмэгдүүлснээр гадаад валютын албан нөөцийг 760 сая ам.доллараар зузаатгах тооцоотой байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ