{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АЙТҮҮЛС ХК-ЫН УДИРДЛАГУУД ТАЙЛАНТ УЛИРЛЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

АЙТҮҮЛС ХК-ЫН УДИРДЛАГУУД ТАЙЛАНТ УЛИРЛЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА


Image result for АЙТҮҮЛС2018 оны 7-р сарын 30-ны өдөр “Айтүүлс” ХК-ын удирдлагууд ҮЦК-уудын брокер, шинжээчидтэй уулзаж, тайлант улирлынхаа үйл ажиллагааны үр дүнг танилцууллаа.
 “Айтүүлс” ХК-ийн харилцагчдын тоо 2016 онд 4,300, 2017 онд 4,900 хүрч байсан бол одоогоор тус компани 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж 6,000 орчим харилцагчтай болжээ. Ингэснээр тус компанийн борлуулалтын орлого 404.9 сая төгрөгт, нийт ашиг 332.3 сая төгрөгт, харин цэвэр ашиг 62.4 сая төгрөгт хүрчээ.

2017 онд “Айтүүлс” ХК нь Монголбанкны 2017 оны 6-р сарын 29-ны өдрийн “Банкны мэдээлэл технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ын 3.2-ын “Нөөц төвүүд нь үндсэн төв байрлаж байгаа байршлаас хамгийн багадаа 200 км зайтай үндсэн төвд нөлөөлөх боломжтой онцгой нөхцөлд газарзүйн алслагдмал байршилд байна” хэмээн заасны дагуу Дархан хот дахь модулятор дата төвийн парк барих зорилгоор олон нийтээс 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Тус журмын заалт 2018 онд хэргэжиж эхлэх байсан бол Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3-р сарын 6-ны өдрийн тушаалаар тус журмын заалтыг 2021 оноос хэрэгжүүлэхээр тогтоосон байна. Ингэснээр Айтүүлс ХК нь Дата төвийн барилгын явцыг яаравчлуулах шаардлагагүй болж, харин түүний оронд “Санхүүгийн дата төв” шинэ төсөл хэрэгжүүлж, ашгаа нөхөх талаар мэдээллээ.
“Санхүүгийн дата төв” төсөл нь 9-р сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн ба төслийн барилгын ажлын явц 70 хувьтай байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд “Айтүүлс” ХК Сүхбаатарын талбайн орчимд байдаг шилэн кабелиудыг ашиглан Монголбанк, “Монгол шуудан” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК зэрэг төрийн өмчийн байгууллагуудын санхүүгийн датаг өөрсдийн серверт байршуулах зорилготой юм. Энэ оны 6-р сараас эхлэн уг төслийг дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох IBM компанитай хамтарч гүйцэтгэж байна.
Одоогоор тус компани блокчейн технологид суурилсан UBEX арилжааны платформ, Zeel.mn, Trade.mn, клоудмайнинг зэрэг төслүүд дээр ажиллаж байгаа аж. Мөн тус компани Үндэсний дата төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг нэвтрүүлэхээр хамтарч ажиллаж эхэлжээ.


Эх сурвалж: Ти Ди Би Капитал ҮЦК


Бусад мэдээ