{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"АДУУНЧУЛУУН" ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 40 ГАРУЙ ХУВИАР БУУРАВ

"АДУУНЧУЛУУН" ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 40 ГАРУЙ ХУВИАР БУУРАВ


“Адуунчулуун” ХК-ийн борлуулалтын орлого оны эхний хагас жилд 4.08 тэрбум төгрөг болсон талаар санхүүгийн тайландаа дурдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Харин цэвэр ашиг нь 368.1 сая төгрөг болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан байна. 

“Адуунчулуун” ХК нийт олборлосон нүүрснийхээ дийлэнх хэсгийг Дорнод бүсийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Энэ оны эхний хагас жилд тус компани 280 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ойролцоо гарсан талаар мэдээллээ. Харин 2018 онд нийт 600 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ. 

“Адуунчулуун” ХК-ийн хувьцааны ханш 2018 он гарснаас хойш 26 хувиар буурч, хамгийн сүүлийн арилжаагаар 2200 төгрөг болоод байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ